loader
Ц.Лхагвасүрэн, "Хамтын хүч түншлэл" Форумын Хяналтын зөвлөлийн гишүүн, Сэтгэлийн гоёл ТББ-ын үүсгэн байгуулагч,  гүйцэтгэх захирал | GBV FORUM
●2012 оноос “Cэтгэлийн гоёл” ТББ-ын Гүйцэтгэх захирал, сэтгэл зүйч
●2018 оноос Завхан аймгийн Нэг цэгийн үйлчилгээний төвд гэрээт сэтгэл зүйч
●2014 оноос СУИС-ийн салбар Хөгжим бүжгийн коллежийн Сургалтын албаны даргаар ажиллаж байна.
●2010-2014 онд Завхан аймгийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэн, Нэг цонхны үйлчилгээний төвийн менежер
●Сангийн яамны Худалдан авах ажиллагааны Тендэрийн Үнэлгээний хороонд ажиллах  сертификаттай, ЗГХЭГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний сургалтад хамрагдсан.
●Урлагийн сэтгэл засал арга техникийн сургалтад (2019),  мөн Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгээс сэтгэл зүйн зөв өсөх арга техникт (2020) суралцсан.
●Сэтгэл судлаач, багш мэргэжилтэй (МУИС, төрийн удирдлагын менежер- Удирдлагын Академи) 
 

Дэлхийн зөн ОУ-ын байгууллагын 2018 оноос хэрэгжүүлж буй “Завхан аймгийн эдийн засгийн өсөлт хөгжилд ИНБ-дын хувь нэмрийг нэмэгдүүлэх нь” төслийн хүрээнд Ц. Лхагвасүрэн захиралтай “Сэтгэлийн гоёл” ТББ –тай хамтран ажиллах гэрээ байгуулан амжилттай ажиллаж байна.

Энэ хугацаанд Ц. Лхагвасүрэн нь 2019 онд ИНБ-ын оны шилдэг ажилтнаар шалгарсан бол 2020 онд Завхан аймгийн ИНБ-дын  “Хөгжилд хамтдаа” сүлжээний гишүүдийн хурлаар Зохицуулах зөвлөлийн даргаар сонгогдон ажиллаж байсан, нийтийн эрх ашгийн төлөө тууштай ажиллах чадвартай, иргэний нийгмийн байгууллагын залуу боловсон хүчин юм.

Become volunteer

Donate money

donation qr