ИНБ-уудын Форум нь Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагын Канад Улсын Засгийн газрын дэмжлэгтэй хэрэгжүүлж байгаа “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх” (2019-2022) төслийн хүрээнд 2019 онд байгуулагдсан.
Форумд жендэрт суурилсан хүчирхийлэл (ЖСХ)-ийн хохирогч, даван туулагчдад хуульд заасан тусламж үйлчилгээ үзүүлдэг, тэдний эрхийг хамгаалахад нөлөөллийн ажил хийдэг, ЖСХ, түүний суурь шалтгаан, нөлөөлөгч хүчин зүйлсийн талаар олон нийтийг соён гэгээрүүлдэг, хохирогчид дэмжлэг туслалцааны талаар мэдээлэл өгч чадавхжуулдаг Монголын туршлагатай ИНБ-ууд нэгдэн орсон.
Стратегийн төлөвлөгөө (2021-2025), Үйл ажиллагааны төлөвлөгөө (2021-2025), Форумын дүрэм, Нөлөөллийн стратеги, нөлөөллийн ажлын 2021 оны төлөвлөгөө
ЖСХ-ийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, ЖСХ-ийн хохирогчийг хамгаалах, хохирогчдын нэр төр, эрхийг дээдлэх үйлчилгээгээрээ монголын түүчээ форум болно.
Хохирогч, даван туулагчдын эрхийг хамгаалж, тэднийг чадавхжуулах замаар нийгэм сэтгэл зүйн болон эрх зүйн цогц үйлчилгээг хөгжүүлнэ.