Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр /2020-2024/-ийн 4.2.7-д “Бүх нийтэд хүний эрх, жендэрийн боловсрол олгох үндэсний тогтолцоог хөгжүүлж, жендэрийн тэгш байдлыг хангах бодлого баримталах” зорилтын хүрээнд Хорооны ажлын алба нь 2019 оноос эхлэн үндэсний хэмжээнд 154 сургагч багшийг бэлтгээд байна.
Жендэрийн сургагч багш нь төрийн албан хаагчдын жендэрийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалтуудыг байгууллагын болон салбарын түвшинд зохион байгуулах, салбар, орон нутгийн хөгжлийн бодлогыг жендэрийн мэдрэмжтэй төлөвлөх, хэрэгжүүлэх, чадавх бий болгоход хувь нэмэр оруулах юм. Энэ оны жендэрийн сургагч багшийн сургалтад 31 төрийн байгууллагын жендэрийн асуудал хариуцсан 50 мэргэжилтэнг хамруулж байна.