loader

Үндсэн үйл ажиллагаа

2023-02-08
Үндсэн үйл ажиллагаа | GBV FORUM

Форумын стратеги төлөвлөлт, үйл ажиллагааны төлөвлөгөө болон Нөлөөллийн стратегийн хүрээнд чадавхажсан болон зохион байгуулсан ажил:

  • Охид, эмэгтэйчүүдэд зориулсан “Бидний дуу хоолой» сургалт (Хөөрхөн зүрхний аян ТББ-тай хамтарсан)
  • Ахмадуудад зориулсан ЖСХ-ийн талаар ойлголт, мэдээлэл өгөх сургалт (Монголын Ахмадын Холбоотой хамтарсан)
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ГБХ- ийн талаар ойлголт, мэдээлэл өгөх сургалт (Монголын тэргэнцэртэй иргэдийн Үндэсний холбоо)
  • Форумын гишүүн байгууллагуудыг ЖСХ, түүний суурь шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлсийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах Чиглүүлэгчийн сургалт
  • Эрчүүд, хөвгүүдэд зориулсан “Эршүүд байдал ба ЖСХ” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулах Чиглүүлэгчийн сургалт Иргэдийн гэр бүлийн болон эрх зүйн боловсролын дээшлүүлэх, ГБХ-ийн хохирогчийг илрүүлэн, эрх зүйн зөвлөгөө, холбон зуучлах үйлчилгээ үзүүлэх Явуулын үйлчилгээг Архангай аймагт зохион байгуулсан. (ГБХЗХГ-тай хамтран)
  • Охид эмэгтэйчүүд, хөвгүүд эрчүүд болон олон нийтэд ЖСХ-ийн талаар мэдлэг ойлголт олгох хэлэлцүүлгүүдийг гишүүд байгууллагууд зохион байгуулж байна.
  • Говь-Алтай, Баян-Өлгий аймагт "Жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулахад төр- иргэний нийгмийн хамтын ажиллагаа” сэдэвт хамтран туршлага солилцох хэлэлцүүлгийг зохион байгуулж, хамтран ажиллах боломжийг тодорхойлж, гурван чиглэлээр түншлэлийн загвар гаргасан

Сайн дурын ажил хийх

Мөнгө хандивлах

donation qr