loader

"ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГО" ӨДӨРЛӨГТ оролцохыг урьж байна.

Sep 10,2022

Улаанбаатар хот, Сүхбаатарын талбай                                                                2022.09.10

ИНБ-уудын хамтын хүч түншлэл “Тогтвортой Хөгжлийн Зорилго” нээлттэй өдөрлөгт амжилттай оролцлоо. 

“Тогтвортой Хөгжлийн Зорилго”-ын гол үзэл санаа нь “Хөгжлөөс хэнийг ч орхигдуулахгүй байх” юм. 

Ялангуяа ”Тогтвортой хөгжлийн зорилго” #5: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах, мөн #16: Энх тайван, шударга ёсыг цогцлоох, #17: Хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх зорилгуудын хүрээнд форумын гишүүн байгууллагуудын үйл ажиллагаа уялдаж байгаа юм.
Өдөрлөгт оролцсон иргэдэд хууль, сэтгэл зүй, нийгмийн ажлын зөвлөгөө мэдээлэл өгөх, Family center website сурталчлах, website ашиглах мэдээлэл бүхий porter-ийг танилцуулах, тараах, түншлэлийн үйл ажиллагааг сурталчилж, 600-аад хүнд хүрч ажиллалаа. 
Ер нь хууль хэрэгжүүлэх талаар, оюутнуудад ТХЗ талаар ойлголт өгөх, түншлэл хайсан, хамтарч ажиллах боломжийн талаар санал солилцох сайт, төсөл хөтөлбөр, иргэд, хуулийн этгээдүүдтэй уулзаж ярилцсан, харилцан мэдээлэл солилцсон.
Сайн дурын үйл ажиллагаанд оролцох хүсэл сонирхолтой залуучууд их хандсан. Нийгмийн ажилд оролцох залуучуудын саналыг дэмжиж ажиллах бүхэн боломжтой юм. Залуучууд ИНБ-уудын Хамтын хүч түншлэлээс зохион байгуулдаг сургалтад суух хүсэлтээ илэрхийлсэн үр дүнтэй, урамтай сайхан өдөрлөг боллоо.

Become volunteer

Donate money

donation qr