loader

ТӨР, ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГУУД ЖСХ-ТЭЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛД ШВЕД УЛСЫН ТУРШЛАГААС СУДАЛЛАА.

Feb 15,2023
 “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлд төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Шведийн Вант Улсын туршлагаас суралцах нь” сэдэвт туршлага судлах үйл ажиллагааг Швед улсын Стокгольм болон Мальмё хотуудад 9 дүгээр сарын 26-30-ны хооронд зохион байгуулж байна.
Туршлага судлах аялалын бүрэлдэхүүнд ИНБ-уудын Хамтын хүч түншлэлийн 5 гишүүн, ХЗДХЯ, ХНХЯ, ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар гэсэн төрийн байгууллагын төлөөлөл нийт 9 хүн багтаж, ЖСХ-ийн эсрэг төрийн болон ИНБ-ын байгууллагууд хамтран хариу үйлдэл үзүүлэх сайн туршлагаас суралцаж, судалсан гол арга зүйг Монголд бодит ажил болгон хэрэгжүүлэх тал дээр хэлэлцэж, цаашид хамтын ажиллагаагаа бэхжүүлэх яиглэлээр бодит үр дүнд хүрсэн айчлал байлаа. 
 

Become volunteer

Donate money

donation qr